Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонез дал модны эскпортдоо хориг тавилаа

Дэлхийн улс орнуудад дал модны тосны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Индонез улс энэ бүтээгдэхүүний экспортод хориг тавьснаа зарлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонез дал модны эскпортдоо хориг тавилаа
Индонез дал модны эскпортдоо хориг тавилаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн улс орнуудад дал модны тосны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Индонез улс энэ бүтээгдэхүүний экспортод хориг тавьснаа зарлалаа.

Дэлхийн хамгийн том дал модны тос үйлдвэрлэгч Индонез улс нь үйлдвэрлэлийн бараг 60 хувийг бүрдүүлдэг. Зарим төрлийн хүнсний тосны жижиглэнгийн үнэ өмнөх оны мөн үеэс 70 хувиар өссөн нь иргэдийг үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулахад хүргэсэн.

Украин, Орос улсууд голчлон үйлдвэрлэдэг наранцэцгийн тосны нийлүүлэлт Орос- Украины нөхцөл байдлын улмаас тасалдаж эхлэх вий гэсэн болгоомжлол дал модны тосны эрэлтийг нэмэгдүүлжээ.

Индонезэд хүнсний тосны дундаж үнэ одоогоор литр тутамд 17000 рупи байна. Энэ үнэ 14.000 рупи буюу нэг ам.доллар болж буурах хүртэл экспортын хоригоо үргэлжлүүлнэ гэж Индонезийн Засгийн газраас мэдэгдэл гаргасныг “Эн-Эйч-Кэй” агентлаг мэдээлжээ.

Хэрэв цаашид хоригийг сунгавал дал модны тосыг ашиглан үйлдвэрлэдэг зарим хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай байна.

Хуваалцах