Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана

Индонезийн цагдаа нар коронавирусээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг ард иргэддээ мөрдүүлэхийн тулд томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдыг энэ ажилд татан оролцуулахаар болжээ.

MР
Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана
Индонез: Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн, зай баримталж байгаа эсэхийг хянана. Зураг: МҮОНРТ

Индонезийн цагдаа нар коронавирусээс урьдчилан сэргийлэх дүрэм журмыг ард иргэддээ мөрдүүлэхийн тулд томоохон гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчдыг энэ ажилд татан оролцуулахаар болжээ. Гэмт хэргийн бүлэглэлүүд иргэдийг амны хаалт зүүсэн эсэх, зай баримталж байгаа эсэхийг хянана гэж Индонезийн үндэсний цагдаагийн газрын орлогч тэргүүн Гатот Прамоно парламентад төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ мэдэгджээ.

Индонезэд сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тоо өссөөр байна. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш "COVID-19" өвчний 220 мянга гаруй тохиолдол батлагдаж, есөн мянга гаруй хүн нас баржээ.

Хуваалцах