Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонез улсад 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Индонез улсын Ломбок арал дээр өнөө өглөө 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонез улсад 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Индонез улсад 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Зураг: МҮОНРТ

Индонез улсын Ломбок арал дээр өнөө өглөө 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Европ газар дундын тэнгисийн сейсмологийн төвөөс мэдээлж байгаагаар газар хөдлөлтийн төв нь Маратам хотоос 23 км-ийн зайд, 30 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлт Улаанбаатарын цагаар 09:02-т болсон байна. Газар хөдлөлтийн дараа цунами болох эрсдэл үүсээгүй учир түгшүүр зарлаагүй аж. Одоогоор ямар гарз хохирол учирсан нь тодорхойгүй байна.

Маратам хотод газар хөдлөлтийн чичиргээ их мэдэгдсэн учир хотын иргэд сандран үймэлдэж аюулгүй газар руу зугтаацгааж байсан нь иргэдийн гар утсаараа хийсэн бичлэгүүдээс тодорхой харагдаж байлаа.

Ломбок арал дээр өнгөрсөн 7-9 сарын хооронд болсон газар хөдлөлтүүдийн уршгаар 500 гаруй хүн амь насаа алдсан юм. Мөн 500 гаруй мянган хүн орон гэрээ орхин дүрвэж байсан билээ. Хамгийн сүүлд энэ арал дээр 7.2 магниутын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Хуваалцах