Индонез улсад орон нутгийн сонгуулийн санал хураалт болж байна
Цар тахлаас болж хойшлуулаад байсан орон нутгийн сонгуулийн санал хураалт Индонезод болж байна. Тус улсын санал өгөх эрхтэй 105 сая иргэн 9 мужийн захирагч, 37 хотын дарга, 224 дүүргийн дарга нарыг сонгож байна. Санал авах хэсгийн хороодод халдв
Мэдээллийн алба

Цар тахлаас болж хойшлуулаад байсан орон нутгийн сонгуулийн санал хураалт Индонезод болж байна. Тус улсын санал өгөх эрхтэй 105 сая иргэн 9 мужийн захирагч, 37 хотын дарга, 224 дүүргийн дарга нарыг сонгож байна. Санал авах хэсгийн хороодод халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж байна.
Засгийн газрын бус байгууллагууд сонгуульд өрсөлдөгчдөөс 76 хүн халдвар авч 4 нэр дэвшигч нас барсныг сануулж халдвар их тархаж байгаатай холбоотойгоор санал хураалтыг хойшлуулахыг уриалж байсан юм.


















