Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Индонез улсын Батлан хамгаалах яамтай хамтарна

Манай улсын Батлан хамгаалах яамнаас Индонез улсын Батлан хамгаалах яаманд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”-ийг гардуулан өгчээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонез улсын Батлан хамгаалах яамтай хамтарна
Индонез улсын Батлан хамгаалах яамтай хамтарна. Зураг: МҮОНРТ

Манай улсын Батлан хамгаалах яамнаас Индонез улсын Батлан хамгаалах яаманд хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцох санамж бичиг”-ийг гардуулан өгчээ.

Одоогоор тус санамж бичгийн хариу ирээгүй байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр Индонези улсаас Монгол Улсыг хавсран ажиллах Элчин сайд Соегенг Рахарджог Төрийн ордонд хүлээн авч уулзах үеэрээ “Харилцан ойлголцох санамж бичиг”-т ойрын хугацаанд гарын үсэг зурах боломж олдоно гэдэгт итгэж байгаагаа хэлжээ.

Харин тус улсын элчин сайд Батлан хамгаалах яамд хоорондын санамж бичгийг ойрын хугацаанд байгуулахад өөрийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн байна.

Хуваалцах