Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд ШӨХТГ-ын бүрэлдэхүүн ажиллав

Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо нь "Жайка" байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөөний байгууллага болон хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр 3 шатны төслийг амжилттай хэрэгжүүлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд ШӨХТГ-ын бүрэлдэхүүн ажиллав
Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороонд ШӨХТГ-ын бүрэлдэхүүн ажиллав. Зураг: МҮОНРТ

Индонез улсын Бизнесийн өрсөлдөөнийг хянан зохицуулах хороо нь "Жайка" байгууллагын дэмжлэгтэйгээр өрсөлдөөний байгууллага болон хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх чиглэлээр 3 шатны төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд уг төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлсэн туршлага солилцохоор ШӨХТГ-ын бие бүрэлдэхүүн тус улсын Өрсөлдөөний байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ.

Уг сургалтын үеэр Монгол Улсын ШӨХТГ-ын байцаагчдад Индонез улсын өрсөлдөөний хууль тогтоомж, хэрэгжүүлэх арга механизм, өрсөлдөөний асуудлаар хяналт шалгалтын ажил явуулах аргазүй, картель, үгсэн хуйвалдах байдлыг таслан зогсоох, илрүүлэх, монополийн зохицуулалт, зах зээл судалгааны аргачлалын талаар мэдээлэл өгч, харилцан туршлага солилцсон байна.

Дашрамд дурдахад, ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг тус улсын Парламентын дээд танхим болох Төлөөлөгчдийн танхимын Худалдаа эдийн засгийн Зургадугаар байнгын хорооны дэд дарга Азам Азман Натавижана тэргүүтэй парламентийн гишүүд хүлээж авч уулзан, өндөр ач холбогдол өгсөн байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Хуваалцах