Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезэд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Индонезийн зүүн зүгийн бүс нутагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 орчим хүн амиа алдаад байна. Мөн энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас 2000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезэд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Индонезэд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Индонезийн зүүн зүгийн бүс нутагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 20 орчим хүн амиа алдаад байна. Мөн энэ байгалийн аюулт үзэгдлийн улмаас 2000 гаруй хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Индонезийн зүүн зүгийн Малуку Арлуудад газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгджээ. Газар хөдлөлт пүрэв гарагийн өглөө орон нутгийн цагаар 8 цаг 46 минутад болжээ. Тус улсын албаныхны өгсөн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас 20 орчим хүн амиа алдаад байгаагаас гадна бэртэж гэмтсэн хүний тоо одоогоор 100 гараад байна.

Цаашид энэ тоо өсөх магадлалтай байгаа юм. Ер нь газар хөдлөлт Малуку арлуудад хэр их хэмжээний хохирлыг учруулаад байгааг одоогоор бүрэн мэдэх боломжгүй байгааг албаныхан мэдээлсэн байна. Америкийн Нэгдсэн Улсын Геологийн Судалгааны газраас газар хөдлөлтийн голомт Амбон гэх хотоос 23 милийн зайд байжээ. Энэ хотод Исламын их сургууль нурах үеэр нэг хүн нурангид дарагдаж амиа алдсан байна. Индонезийн Гамшгийн Менежментийн Агентлагаас газрын хөдлөлтийн улмаас хагарч эвдэрсэн зам, талбай болон нурсан барилгуудын зургийг олон нийтэд харуулсан байна. Малуку мужийн нийслэл Амбон гэх хот 300 000 гаруй хүн оршин суугчтай Индонезийн хүн ам хамгийн багатай газруудын нэг юм.

Хуваалцах