Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонези АНУ-тай далайн аюулгүй байдалд хамтарна

Энэ өдрүүдэд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Америкийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Вашингтонд төрийн айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонези АНУ-тай далайн аюулгүй байдалд хамтарна
Индонези АНУ-тай далайн аюулгүй байдалд хамтарна. Зураг: МҮОНРТ

Энэ өдрүүдэд Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо Америкийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Вашингтонд төрийн айлчлал хийж байна. Түүний айлчлалын хүрээнд Америк, Индонези хоёр далай тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг тэлэхээр тохиролцжээ.

Мөн хоёр тал далай тэнгисийн техник хэрэгсэл хөгжүүлэх, цэрэг армийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд ойр хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Америк Индонези хоёр далай тэнгисийн аюулгүй байдалд илүү ойр ажиллахад Хятад улсын Өмнөд Хятадын тэнгис дэх дэд бүтэц байгуулах үйл ажиллагаа түлхэц өглөө гэж ажиглагчид харж байна.

АНУ Ази Номхон далайд дахин тэнцвэржүүлэх бодлого барьж байгаагын хувиар Хятадын хиймэл арлын бүсэд далайн харуул хийхэд хүч хаях төлөвтэй байгаагаас тус бүсэд хурцадмал байдал үүсэх төлөвтэй байгаа. Индонези улс мөн Номхон далай дамнах түншлэлд нэгдэн орох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна. АНУ зэрэг 12 орон Номхон далайн хоёр эрэгт чөлөөт худалдаа хийх тухай гэрээг энэ сарын эхээр байгуулсан юм.

Хуваалцах