Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезид 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Индонезийн Ява арал дээр Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичиргээ Ява арлын хойд эргийн дагууд мэдрэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезид 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Индонезид 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Индонезийн Ява арал дээр Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичиргээ Ява арлын хойд эргийн дагууд мэдрэгдсэн байна. Гэхдээ байгалийн энэ гамшиг цунами дагуулсангүй. Газар хөдлөлтийн төв нь Ява арлын барууны хэсгийн Субанг хотоос зүүн хойд зүгт 120 км-ийн зайтай байжээ.

Одоогоор газар хөдлөлтийн уршгаар учирсан гарз хохирлын талаарх мэдээлэл алга байна. Индонези улс нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэгддэг газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учир байнга газар хөдлөлтөд өртдөг ажээ. 2006 оны тавдугаар сард Ява арлын эрэг орчмын нутагт 5,9 баллын хүчтэй газар хөдлөлт болж 6500 гаруй хүн амь насаа алдаж байв.

Байгалийн энэ гамшигт арлын төв хэсэгт орших Бантул хот илүүтэйгээр өртөж байсан юм. Тэр үед газар хөдлөлтөөс болж тус хотын нийт барилга байгууламжийн 80 гаруй хувь нь эвдэрч сүйрч байсан билээ.

Хуваалцах