Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезид Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолж байна

Индонезид болсон Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал тоолох үйл явц үргэлжилж байна. Өнөөдөр тус улсын иргэд Төрийн тэргүүнээсээ гадна Парламентын 2 танхимын гишүүдийг сонгохоор саналаа өгсөн юм. Үүнхий зэрэгцээ орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг ч сонголоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезид Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолж байна
Индонезид Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн саналын хуудсыг тоолж байна. Зураг: МҮОНРТ

Индонезид болсон Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн санал тоолох үйл явц үргэлжилж байна. Өнөөдөр тус улсын иргэд Төрийн тэргүүнээсээ гадна Парламентын 2 танхимын гишүүдийг сонгохоор саналаа өгсөн юм. Үүнхий зэрэгцээ орон нутгийн хууль тогтоох байгууллагуудын гишүүдийг ч сонголоо.

Санал хураалт орон нутгийн цагаар 07 цагт эхэлж 13 цагт буюу УБ-ын цагаар 14 цагт дууссан. 17 мянга гаруй арлаас бүтсэн энэ улсад дэлхийд 2 т бичигдэх хэмжээний томоохон сонгууль болдог ч санал хураалтыг маш богино хугацаанд зохион байгуулдаг байна. Энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд тус улсын одоогийн төрийн тэргүүн ЖокоВидодо, чөлөөнд гарсан генерал Прабово Субианто нар өрсөлдөж байна. Тэд мөн л 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгчид байсан юм. Индонезийн үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг дэд Ерөнхийлөгчийн хамтаар сонгодог юм. Видодо Ерөнхийлөгч дэлхийд томоохонд тооцогддог Мусульман суннитуудын байгууллага болох Нахдатул Уламагийн удирдагч асан МааруфАминыг дэд Ерөнхийлөгчөөрөө сонгосон байна.

Харин чөлөөнд гарсан генерел Индонезийн чинээлэг иргэдийн нэг бизнесмэн Сандиагом Уног дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн өрсөлдсөн. Сүүлийн мэдээгээр буюу экситполлын дүнгээр одоогийн төрийн тэргүүн Видодо 55 хувийн саналаар тэргүүлж яваа юм байна. Харин түүний өрсөлдөгчийн авсан санал 44 хувьд хүрснийг дамжуулж байна.

Хуваалцах