Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезид гашуудал зарлалаа

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорин нисэж байхдаа сураггүй болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг эрэн хайх ажил гурав хоног үргэлжилсний эцэст Ява тэнгист

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезид гашуудал зарлалаа
Индонезид гашуудал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорин нисэж байхдаа сураггүй болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг эрэн хайх ажил гурав хоног үргэлжилсний эцэст Ява тэнгист сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 137 зорчигч, тэдгээрийн дотор 17 хүүхэд байжээ. Зорчигчдын олонх нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байсан юм.

Ослын улмаас олон хүний амь эрсдсэнд Индонез улсын төр захиргаанаас тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Жакарта хотын төв талбайд “Airbus A320-200”-ийнхон баяртай” хэмээн бичсэн футболк өмссөн ард иргэд амь үрэгдсэн зорчигчид болон онгоцны багийнхныг сүүлчийн замд нь үдэх ёслол болж өнгөрлөө.

Одоогоор 30 хүний цогцсыг гаргаж аваад байгаа бөгөөд зорчигчид болоод багийн гишүүдийн цогцсыг хайх ажил үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн онгоцны хар хайрцгийг яаралтай олохгүй бол хар хайрцагны цэнэг дуусч дохио илгээхгүй болох эрсдэлтэй байгаа аж.

Хуваалцах