Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Индонезид “Монголын соёлын төв” нээгдлээ

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт ойн өдөр Индонезид суугаа Монголын Элчин Сайдын Яам, “Монголын соёлын төв”–ийг Индонезийн баруун Жава арлын Танжунг Лесунг хэмээх эдийн засгийн тусгай бүсэд нээжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Индонезид “Монголын соёлын төв” нээгдлээ
Индонезид “Монголын соёлын төв” нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт ойн өдөр Индонезид суугаа Монголын Элчин Сайдын Яам, “Монголын соёлын төв”–ийг Индонезийн баруун Жава арлын Танжунг Лесунг хэмээх эдийн засгийн тусгай бүсэд нээжээ.

Танжунг Лесунг хэмээх аялал, амралт жуулчлалын тусгай бүс нь Энэтхэгийн далайн эрэгт байрладаг. Тэр ч утгаараа Индонези улсад байгуулагдаж байгаа “Монголын соёлын төв” нь Индонезид төдийгүй гадаад далайн чинадад орших улс орнуудад Монголын түүх соёлыг таниулан суртачилна. Монголын гэх тодотголтой олон улсын чанартай арга хэмжээнүүд энэ төвийг түшиглэн зохион байгуулагдана. Хотхон хэлбэрээр баригдсан энэ төв нь Зүүн Азид анхных болж байгаа юм.

Монгол Улсаас Индонезэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг "Төвийн шавыг тавьсаны дараа цэвэр усны хоолой, цахилгааны эх үүcвэр тавих, тутарганы талбайг хуурай газар болгох газар шорооны ажлууд борооны улиралтай давхцан удаашралтай явагдсан хэдий ч төлөвлөсөн хугацаанд, тэмдэглэлт өдөр нээлтийн ёслолоо гадаад, дотоодын олон төлөөлөгчидтэй хийж байгаадаа баяртай байна" гэж хэлж байна.

“Монголын соёлын төв”-ийг барьж байгуулах санаачилгыг тэрбээр анх гаргасан бөгөөд Индонезийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулжээ.

Хотхоны гэр өргөөнүүдийн мод, модон хэрэглэл, эсгий туурга, гэрт байрлах эд өлгийн зүйлсийг бүгдийг Монголын аж ахуйн нэгж, хувь хүний тусламжтайгаар бүрдүүлсэн байна. Түүний нэг нь Эрдэнэсант сумын харьяат Монгол Улсын сайн малчин З.Ганхуяг, түүний гэргий А.Чанцал нарын бэлэглэсэн айрагны хөхүүр аж. Энэхүү хөхүүр "Монголын соёлын төв"-ийн их гэрт бий юм.

Төвийн үйл ажиллагааг агуулгын хувьд баяжуулах зорилгоор нэээлтийн ажиллагаанд зориулж индонези тогооч нарыг монгол хоол хийх сургалтад хамруулжээ. Ингэснээр тус улсын аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа 10 тогооч ирсэн зочид төлөөлөгчдийг монгол хоолоор дайлсан байна. Мөн “Монголын соёлын төв”-ийг Индонези улсад барьж байгуулж буй Монголын дэмжигчдийн хэсэг тус улсад ирж, монгол зочин угтах болон үдэх ёсны сургалтуудыг зохион байгуулсан байна.

Нээлтийн ёслолд Монгол Улсын гавьяат жүжигчин, Төв аймгийн уугуул Хорлоогийн Далантай "Аав, ээжийн нутаг" дуугаар энх мэндийн хадаг өргөжээ.

“Монголын соёлын төв” хотхоны бүтээн байгуулалт 2017 оны хоёрдугаар сард бүрэн дуусах юм байна.

Д.Нарантуяа

Хуваалцах