Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Украинд очиж, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Тэрбээр Орос цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Украинд айлчилж байгаа Азийн анхны удирдагч болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв
Индонезийн Ерөнхийлөгч ОХУ-Украиныг энхийн хэлэлцээнд зуучлах санал илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Украинд очиж, тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзлаа. Тэрбээр Орос цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш Украинд айлчилж байгаа Азийн анхны удирдагч болж байна.

Индонезийн Ерөнхийлөгч Зеленскийд хандан энхийн хэлэлцээг сэргээхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Орос-Украины мөргөлдөөний улмаас олон сая тонн үр тариа боомтуудад гацаж, Украинаас алслагдмал улс орнуудад хүнсний хямрал нүүрлээд байгаа юм. Индонезийн Ерөнхийлөгч экспортыг хэрхэн чөлөөлөх арга боломжийг судалж байгаагаа илэрхийлжээ.

Индонез улс одоогийн байдлаар Их хорийн бүлгийг даргалж байгаа. Энэ оны 11 дүгээр сард Балид болох Их хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад Зеленскийг дахин урьсны хариуд, тэрбээр аюулгүй байдлын нөхцөл байдал болон тус чуулга уулзалтад оролцох бусад талын оролцооноос хамаарч шийдвэрээ гаргана гэсэн байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Киевээс гарч, дайны хөлд нэрвэгдсэн Ирпин хотын нөхцөл байдлыг өөрийн биеэр очиж үзжээ.

Пүрэв гарагт тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм байна.

Хуваалцах