Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезийн нисэх хүчний онгоц осолдож, 13 хүн амь насаа алджээ

Ням гарагийн өглөө Индонезийн нисэх хүчний "Геркулес C-130" нисэх онгоц тус улсын алслагдмал бүс нутаг болох Папуа мужид осолдож, дотор нь зорчиж явсан 13 хүн бүгд амь насаа алджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезийн нисэх хүчний онгоц осолдож, 13 хүн амь насаа алджээ
Индонезийн нисэх хүчний онгоц осолдож, 13 хүн амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Ням гарагийн өглөө Индонезийн нисэх хүчний "Геркулес C-130" нисэх онгоц тус улсын алслагдмал бүс нутаг болох Папуа мужид осолдож, дотор нь зорчиж явсан 13 хүн бүгд амь насаа алджээ.

Тэдний гурав нь онгоцны нисгэгч, бусад нь цэргийн албан тушаалтнууд байсан байна. Нисэх хүчний төв штабаас мэдэгдсэнээр ослын шалтгааныг бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдал муу байсан нь осол гарахад хүргэсэн байж болзошгүй байна. Осолдсон цэргийн нисэх онгоц нь ойролцоох уулын тосгонд хоол хүнс, бусад хангамжийн барааг хүргэхээр явж байжээ. Гэвч осол гарахаас 5 минутын өмнө радараас алга болсон байна.

Энэ хэрэг Индонезийн нисэх хүчний хувьд хамгийн сүүлд гарсан томоохон осол бөгөөд өнгөрсөн сард армийн нисдэг тэрэг мөн л осолдож, гурван хүн амь насаа алдсан юм. Мөн өнгөрсөн оны зургаадугаар сард C-130 нисэх онгоц осолдож, 120 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарсан.

Энэ бүхнийг Индонезийн агаарын тээврийн аюулгүй байдал, хяналт сул байдагтай холбоотой гэж тайлбарлах хүмүүс байгаа юм.

Хуваалцах