Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезийн шоронд авлигын гэмт хэрэгтэнгүүд онцгой эрхтэй байжээ

Индонезийн Бандун хотод байрлах Сукамискин шийдвэр гүйцэтгэх газарт авлигын гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудад шоронгийн удирдлагуудын зүгээс “онцгой багц” санал болгодог байсныг илрүүлсэн байна.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезийн шоронд авлигын гэмт хэрэгтэнгүүд онцгой эрхтэй байжээ
Индонезийн шоронд авлигын гэмт хэрэгтэнгүүд онцгой эрхтэй байжээ. Зураг: МҮОНРТ

Индонезийн Бандун хотод байрлах Сукамискин шийдвэр гүйцэтгэх газарт авлигын гэмт хэргээр ял эдэлж буй хоригдлуудад шоронгийн удирдлагуудын зүгээс “онцгой багц” санал болгодог байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, ял эдэлж буй хоригдлууд нь “онцгой багц” нэрийн доор тансаг зэрэглэлийн өрөөнд байрлах, 200,0 сая рупиагаас (13800 орчим ам.доллар) 500.0 сая рупиа (34500 ам.доллар) төлөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт чөлөөтэй орж, гарах эрхтэй байжээ.

Энэхүү “төлбөр”-ийг төлснөөр хоригдлууд өөрийн өрөөний түлхүүрийг эзэмшиж, хүссэн үедээ шоронд эргэн ирэх эрхтэй болдог байна. Индонезийн Авлигыг устгах хорооны дэд дарга Лаоде Мухаммед Сиарифын хэлснээр 7 сарын 21-ний өдөр тус хороо дээрх хэрэгтэй холбогдуулан нэг шоронгийн ажилтан, хоёр ялтан зэрэг дөрвөн хүнийг баривчилсан байна. Хорооны хийсэн шалгалтаар тус шоронгийн хэд хэдэн өрөөг зочид буудлын өрөө мэт засаж, агааржуулагч, зурагт, хөргөгч зэргээр тохижуулсан байжээ.

Хуваалцах