Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг олжээ

Өнгөрсөн 2018 оны 10-р сарын 29-нд Индонезийн Лион Эйр иргэний агаарын тээврийн бойнг 737 Макс загварын онгоц Ява тэнгист унаж осолдсоны улмаас уг онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон хөлгийн багийн гишүүд гээд 189 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Харин уг онгоцны дуу бичигч хар хайрц

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг олжээ
Индонезийн Ява тэнгист осолдсон зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг олжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2018 оны 10-р сарын 29-нд Индонезийн Лион Эйр иргэний агаарын тээврийн бойнг 737 Макс загварын онгоц Ява тэнгист унаж осолдсоны улмаас уг онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон хөлгийн багийн гишүүд гээд 189 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Харин уг онгоцны дуу бичигч хар хайрцгийг олсон тухай Индонезийн эрх баригчид албан ёсоор мэдэгдлээ.

Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчийн мэдээлж байгаагаар, онгоцны хар хайрцгийг далайн 8 метрийн гүнээс илрүүлсэн байна. Одоо энэ хар хайрцгаас нислэгийн хяналтын төв болон онгоцны ахмад нарын хоорондын сүүлчийн харилцан яриаг олж мэдэх боломжтой юм байна. Үүнээс осол яг юунаас болж гарав хэний буруутай үйлдэл вэ гэдгийг тогтоох боломжтой гэж албаныхан үзэж байна.

Уг нислэг Индонезийн нийслэл Жакарта хотоос Бангка арлын том хот ПангкалПинанд чиглэлд хөөрчээ. Гэвч Жакарта хотоос хөөрөөд 13 минутын дараа төвөөс холбоо тасарч улмаар далайд унаж осолдсон юм. Нислэгийн хяналтын газрын мэдээлснээр уг нислэг хөөрөөд удаагүй байхдаа буюу радараас бүр мөсөн алга болохынхоо өмнөхөн нислэгийг буцааж эргүүлэх хүсэлтийг хяналтын төвдөө тавьсан байна. Гэвч хариу солилцож чадалгүй холбоо тасарч үүнээс тун удалгүй онгоц тэнгист унаж осолдсон болохыг тогтоосон юм.

Хуваалцах