ИНЕГ-ын дарга хүний нөөцийн бодлогыг шинэчилнэ
Шинээр томилогдсон дарга газар, хэлтсийн 20 даргыг оролцуулж анхны хурлаа хийлээ. Тэрбээр “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангахын төлөө “Атгасан гар” шиг хамт олноороо эрч хүчтэй шинэлэг, хурдтай, үр бүтээл өндөртэй ажиллахыг” уриалжээ.
Мэдээллийн алба

Засгийн газрын энэ сарын 21-ний өдрийн тогтоолоор Т.Лхагвасүрэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Шинээр томилогдсон дарга газар, хэлтсийн 20 даргыг оролцуулж анхны хурлаа хийлээ. Тэрбээр “Иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангахын төлөө “Атгасан гар” шиг хамт олноороо эрч хүчтэй шинэлэг, хурдтай, үр бүтээл өндөртэй ажиллахыг” уриалжээ.
Мөн газар, хэлтсийн дарга нараас хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, дүрэм журамд өөрчлөлт оруулах, ажилчдынхаа ур чадвар, мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарах, чанартай боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжид шинэчлэл хийх зэрэг олон чухал асуудлыг хөндсөн саналыг тавьсан байна.
Эцэст нь Т.Лхагвасүрэн хууль, эрх зүйн асуудалд хийгээд санхүү, хүний нөөцийн бодлогоо шинэчлэхэд анхаарч ажиллана. Бодож төлөвлөсөн зүйл их байгаа, асуудлыг нэг далайлтаар шийдэхгүй гээд нийт газар, хэлтсийн дарга нарын асуулт, дэвшүүлсэн санал тус бүрт нь хариулт өгчээ.


















