ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан авиакомпаниудын удирдлагуудтай уулзлаа
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан үүрэгт ажилдаа орсонтой холбогдуулан иргэний агаарын тээвэрт зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч авиакомпаниудын удирдлагууд уулзаж мэдээлэл, санал солилцлоо.
Мэдээллийн алба

Тодруулбал, ИНД-121 гэрчилгээ эзэмшигч "МИАТ” ТӨХК, “Монголиан Эйрвэйз Карго” ХХК, “Аэро Монголиа” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд агентлагийн шинэ даргатай уулзаж, эдийн засгийн тулгамдсан асуудал, цар тахлын дараах нислэгийн сэргэлт, аялал жуулчлал, мутацилагдсан омикрон вирусээс үүдэлтэй улс орнуудад үүссэн, нислэгтэй холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Эх сурвалж: ИНЕГ