Ингэ хөөслөх ёс ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байгаа билээ.
Мэдээллийн алба

Намибийн Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байгаа билээ. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох "Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон"-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэн авчээ.
Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тав нь бүртгэгдсэн байна. Үүнээс өмнө манай улсаас ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 6, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт 3, Дэлхийн соёлын өвд 2, Дэлхийн байгалийн өвд 1 өвийг тус тус бүртгүүлээд байсан юм.


















