Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Инглак Чиннаватын "хатан зориг"

Тайландын ерөнхий сайд Инглак Чиннават ирэх оны 2-рд болох сонгуулиас өмнө огцор гэсэн жагсагчдын шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инглак Чиннаватын "хатан зориг"
Инглак Чиннаватын "хатан зориг". Зураг: МҮОНРТ

Тайландын ерөнхий сайд Инглак Чиннават ирэх оны 2 сард болох сонгуулиас өмнө огцор гэсэн жагсагчдын шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа. Засгийн газрын эсрэг жагсагчид Чиннаватаас албан тушаалаа орхихыг шаардсаар байгаа бөгөөд түүний оронд "Ард түмний" ерөнхий сайдыг томилно гэж мэдэгдэж байгаа юм. Чиннават ч өөрт нь ирж буй дарамт шахалтыг хэр удаан сөрж чадах нь тодорхойгүй байна.
Хатагтай Чиннават 2011 оны сонгуульд ялалт байгуулснаасаа хойш Тайландын засгийн газрыг тэргүүлсээр ирсэн. Гэхдээ түүний ах, ерөнхий сайд асан Таксин Чиннават төрийг хөшигний араас удирдаж байна гэж жагсаал цуглааныг удирдаж буй сөрөг хүчнийхэн сэрдэж байгаа аж. Даваа гарагт Бангкок хотод болсон засгийн газрын эсрэг жагсаалд 150,000 гаруй хүн оролцсон бөгөөд ерөнхий сайд Чиннават парламентыг тарааж, ирэх оны 2-р сарын 2-нд сонгууль явуулах шийдвэр гаргасан байна. Гэвч жагсаал цуглааныг удирдаж буй сөрөг хүчний улс төрч Сутеб Таугсубан эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилнэ гэж мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/


Хуваалцах