Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Инженер, технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ

Монгол залууст эх орондоо олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмших боломжийг олгож буй Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженер, техникийн мэргэжилтнүүд бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхлээд байна. Азийн бүс нутагт инженер технологийн

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инженер, технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ
Инженер, технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол залууст эх орондоо олон улсын түвшний инженерийн боловсрол эзэмших боломжийг олгож буй Монгол-Германы ашигт малтмал, технологийн дээд сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг инженер, техникийн мэргэжилтнүүд бэлтгэхээр үйл ажиллагаагаа эхлээд байна.

Азийн бүс нутагт инженер технологийн шинэ үеийн мэргэжилтнүүдийг төгсгөх тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцсэн, салбарын үйлдвэрлэгчдийн эрэлт хэрэгцээнд суурилсан боловсрол болоод үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог нягт хангасан байхаар боловсруулахаар зорьж байгаа юм.

Энэ зорилгынхоо хүрээнд тус сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулах уулзалт семинар өнөөдөрТуушин зочид буудлын “Сүлд” танхимд болно.

Уулзалтад Монгол улсын уул, уурхай, техник технологийн салбарын үйлдвэрлэгчдийн төлөөллүүд болон ХБНГУ-ын тэргүүлэх технологийн сургуулиудын эрдэмтэн профессоруудын баг оролцоно.

Хуваалцах