“Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэн болно
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 7-8-нд зохион байгуулна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран “Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 7-8-нд зохион байгуулна.
Тус үзэсгэлэн нь инновац, технологийн хөгжлийг ашиглан тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, гадаад, дотоодын шинэлэг санаа, бүтээлч шийдлүүдийг таниулан сурталчлах замаар инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, эко системийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Үзэсгэлэнд оролцогчдыг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулж, инновацын шилдэг бүтээгдэхүүн, инновацын шилдэг үйлчилгээ, олон улсын шилдэг оролцогчид номинацаар тус тус шалгаруулна. Мөн үүнээс гадна 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ болох юм.
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд, олон улсын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуусын төлөөлөл оролцох боломжтой юм байна.


















