Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Инновацийн таван том төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний зардлыг бууруулж чадна

"Эрдэнэт" үйлдвэр 2015 онд инновацийн чиглэлээр Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах 5 төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инновацийн таван том төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний зардлыг бууруулж чадна
Инновацийн таван том төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний зардлыг бууруулж чадна. Зураг: МҮОНРТ

"Эрдэнэт" үйлдвэр 2015 онд инновацийн чиглэлээр Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах 5 төсөл хэрэгжүүлж эхэлсэн.

Тодруулбал, Баяжуулах фабрикт Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглаж конвейрийн галерейн гэрэлтүүлгийн эрчим хүч хэмнэх төсөл, Эрчим хүчний цехэд Эргэлтийн ус хангамжийн хэсгийн шүүрлийн насосуудыг шинэчлэх төсөл, Авто тээврийн байгууллагад Нарны толин гэрэлтүүлэг төсөл, Засвар угсралтын цехэд Нарны халаалтаар хэрэглээний усыг халаах, Салхин дефлектор үйлдвэрлэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр өөрийн өртгөө 8 сарын хугацаанд нөхөж, эрчим хүчний зардлыг жил бүр 127.6 сая төгрөгөөр бууруулж чадах юм.

Хуваалцах