Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг баталлаа
“Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Инновацийн төсөл бүртгэх журам”-ыг хэлэлцэн баталлаа. Энэхүү журамд Инновацийн төслийг өмчийн хэлбэрээс үл хамааран аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, төрийн бус байгууллага, иргэн мэдүүлэх эрхтэй байхаар зохицуулсан байна.

Мөн тус журмаар бүртгэгдэх инновацийн төслийн үр дүнд нь зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх, импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх зэрэг шаардлагыг хангасан байхаар тусгажээ.

Инновацийн төслийг бүртгэлжүүлэн, үйл ажиллагааг дэмжсэнээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн, оюуны багтаамж, технологийн агууламж бүхий инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэж салбарнхан үзэж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах