Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Инстаграм Сингапурын өсвөр үеийнхний хаягийн тохиргоог шинэчилж эхэлжээ

Сингапурын өсвөр насны хүүхдүүдийн инстаграм хаягийг шинэчилж эхэлсэн талаар толгой компани МЕТА мэдээлсэн байна.Энэ функц нь хэрэглэгч хүүхдийн харилцаж болох хүмүүсийн хүрээлэл, мөн инстаграмд үзэж байгаа агуулгыг хязгаарлах зэрэг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Инстаграм Сингапурын өсвөр үеийнхний хаягийн тохиргоог шинэчилж эхэлжээ
Инстаграм Сингапурын өсвөр үеийнхний хаягийн тохиргоог шинэчилж эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Сингапурын өсвөр насны хүүхдүүдийн инстаграм хаягийг шинэчилж эхэлсэн талаар толгой компани МЕТА мэдээлсэн байна. Энэ функц нь хэрэглэгч хүүхдийн харилцаж болох хүмүүсийн хүрээлэл, мөн инстаграмд үзэж байгаа агуулгыг хязгаарлах зэрэг хамгаалалтын тусгай хэрэгслүүдтэй байна. МЕТА-гийн мэдлийн энэ аппликэйшн дэх хүүхдийн хаягийн үндсэн тохиргоо нь нууцлалтай байх учир тухайн хүүхдүүдийг дагадаг хүмүүс нь зөвхөн tag хийх боломжтой, доромж зэрэг зохисгүй үг хэллэгийн шүүлтүүртэй байна гэж МЕТА мэдээлсэн байна.

Өөр бас шинэ тохиргоо нь оройн 10-с өглөө 7 хүртэл унтлагын горимд орж бүх мэдэгдэл чимээгүй болох юм. Сингапурын 13-18 насныхны хаяг бүгд ойрын хэдэн сард хаягийн энэ тохиргоонд автоматаар шилжинэ. 16-с доош насныхан гагцхүү эцэг эх асран халамжлагчдын зөвшөөрөлтэйгөөр тохиргоондоо өөрчлөлт оруулах боломжтой байна.

Хуваалцах