"INTEL" компани “CORE I9” процессорын чип танилцууллаа
Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч "INTEL" компани өндөр хүчин чадал бүхий 6 цөмт 8 дахь үеийн “CORE I9” нэртэй процессорын чипээ танилцуулсан байна.
Мэдээллийн алба

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч "INTEL" компани өндөр хүчин чадал бүхий 6 цөмт 8 дахь үеийн “CORE I9” нэртэй процессорын чипээ танилцуулсан байна. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.
Шилдэг, шинэ хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип "Core i9-8950HK" - "турбо хурдатгал" горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай.
Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан "INTEL"-ийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон.
Өмнөх "INTEL" 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41 хувиар өндөр, 4K видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.


















