Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Intel компанийн танилцуулсан процессорын чип “Core I9” 6 цөмтэй

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч “Интел” компани өндөр хүчин чадалтай 6 цөмт 8 дахь үеийн “корь ай-9” нэртэй процессорын чип бүтээн танилцуулсан. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Intel компанийн танилцуулсан процессорын чип “Core I9” 6 цөмтэй
Intel компанийн танилцуулсан процессорын чип “Core I9” 6 цөмтэй. Зураг: МҮОНРТ

Компьюьерийн тоног төхөөрөмж, программ хангамжийн системийг бүтээн, үйлдвэрлэгч “Интел” компани өндөр хүчин чадалтай 6 цөмт 8 дахь үеийн “корь ай-9” нэртэй процессорын чип бүтээн танилцуулсан. Тус чипийг зөөврийн компьютерт суурилагддаг хэлбэрээр ашиглах боломжтой гэж онцолжээ.

Шилдэг, шинэ, хамгийн сүүлийн үеийн технологийн үзүүлэлттэй энэ чип - Core i9-8950HK - "турбо хурдатгал" горимд 4.8 GHz хурдтай (суурь давтамж нь 2.9 GHz), энэ нь 6 тооцооллын цөм, 12 дамжуулалттай. Ийм өндөр чадалтай процессорын чип нь компьютер тоглоом болон графикчдын шаардлагыг хангаж чадахуйц технологи гэжээ. Тоглоомонд зориулагдсан Интелийн хамгийн шилдэг чип бол энэ хэмээн онцолсон. Өмнөх Intel 7 үеийн процессоруудтай харьцуулахад хурдыг 29 хувиар нэмэгдүүлсэн байна. Тоглоомын хувьд i9-8950HK-ийн гүйцэтгэл 41хувиар өндөр, 4K-видео суулгахад 59 хувь хүртэл нэмэгдсэн байна.

Хуваалцах