Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Интернэт компаниуд тусгай албадаас тавьж байсан шаардлагыг ил болгоно

Цахим ертөнц дэх томоохон компаниуд Америкийн тусгай албадаас тавьж байсан шаардлага, хүсэлтийн талаархи зарим мэдээллийг нийтэд дэлгэх зөвшөөрлийг авчээ. Америкийн эрх баригчдын олгосон зөвшөөрлийн дагуу Google, Microsoft компаниуд л гэхэд тусгай албадаас тавьсан шаардлага хүсэлтийн тоо зарим агуул

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Интернэт компаниуд  тусгай албадаас тавьж байсан шаардлагыг ил болгоно
Интернэт компаниуд тусгай албадаас тавьж байсан шаардлагыг ил болгоно. Зураг: МҮОНРТ

Цахим ертөнц дэх томоохон компаниуд Америкийн тусгай албадаас тавьж байсан шаардлага, хүсэлтийн талаархи зарим мэдээллийг нийтэд дэлгэх зөвшөөрлийг авчээ. Америкийн эрх баригчдын олгосон зөвшөөрлийн дагуу Google, Microsoft компаниуд л гэхэд тусгай албадаас тавьсан шаардлага хүсэлтийн тоо мөн зарим агуулгыг нь дэлгэхээр төлөвлөж байна.

Интернет дэх Америкийн компаниуд тусгайгийнхны хүсэлт шаардлагуудаас болж хэрэглэгчдийн итгэх итгэл суларч бизнес нь нурж мэдэхээр байна хэмээн гомдол мэдүүлж эхэлсэн юм. Түүгээр ч барахгүй Google, Apple, Facebook зэрэг найман томоохон компани нэгдэж мөрдөн тагнах системд өөрчлөлт, шинэчлэлт хийх бүлэг гэгчийг байгуулаад байна. Энэ дагуу тэд эрх баригчдын зөвшөөрөл авч тусгайгийнхан хэр их шахалт үзүүлдэг байсныг дэлгэхээр болж ээ. Гэхдээ интернет компаниуд эрх баригчид ямар мэдээллийг хэр хэмжээгээр цуглуулдаг болохыг мэдэхгүй одоогоор мэдэхийг ч хүсэхгүй гэдгээ илэрхийлж байгаа юм байна.

Түлхүүр үг:microsoft
Хуваалцах