Интернэт орчин дахь хүүхдийн аюулгүй байдал гэж юу вэ?
Хэн таны хүүхдэд интернэт орчинд аюул учруулж чадах вэ? Олон улсын түвшинд хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нилээд хурцаар тавигддаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид тодорхой эрхэлсэн ажилгүй,
Мэдээллийн алба

Хэн таны хүүхдэд интернэт орчинд аюул учруулж чадах вэ? Олон улсын түвшинд хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцэх асуудал нилээд хурцаар тавигддаг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид тодорхой эрхэлсэн ажилгүй, нэг компьютер, нэг жижиг өрөө, интернэт шугам байхад л хангалттай, тэд бол бэлгийн гаж донтой этгээдүүд юм. Доорх зурган дээр байгаа этгээдүүд тэдний нэг хэсэг, тэд бол таны хүүхдэд сэтгэл санаа, бие мах бодийн гэмтэл учруулах бодит аюул юм.
Таны хүүхдийн интернэт найз 13 настай хүү, охины дүрд тэд хамгийн чадварлагаар тоглож хүүхдийн гэнэн сэтгэлийг эцэг, эхээс нь илүүтэй жолоодож буруу зүйл рүү чиглүүлж чаддаг, тэдэнд зураг, бичлэг л хэрэгтэй.
Та хүүхдийнхээ онлайн найзын тоо, бодит амьдрал дээрх найзын тоо хоёрыг нэг харьцуулаад үзээрэй, магадгүй амьдрал дээр 100 найзтай хүүхэд 2000 онлайн найзтай байж болно. Харин тэр 2000 дотор зурган дээрх шиг дэлхийн өнцөг булан бүрт харанхуй өрөөнд шигдсэн гэмт этгээд сууж байж болох тул эцэг, эхийн хяналт хүүхдэд хамгийн хэрэгтэй байдгийг санаж явна уу.
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба



















