Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Интернет орчинг хянах нь тагнаж туршихаас өөр ойлголт

Энэ мэдээлэлд олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж худалддаг "ФинФишер" компанид манай Засгийн газар хандаж, их хэмжээний мөнгө төлөн иргэдээ хянаж эхэлсэн тухай гарсан юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Интернет орчинг хянах нь тагнаж туршихаас өөр ойлголт
Интернет орчинг хянах нь тагнаж туршихаас өөр ойлголт. Зураг: МҮОНРТ

"Монголын Засгийн газар интернетийг хянаж байгааг Викиликс илчиллээ" гэх гарчигтай нэгэн нийтлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ мэдээлэлд олон улсын интернет, онлайн ертөнцийг хянах систем зохион бүтээж худалддаг "ФинФишер" компанид манай Засгийн газар хандаж, их хэмжээний мөнгө төлөн иргэдээ хянаж эхэлсэн тухай гарсан юм. Тухайлбал, программ хангамжийн системийн лицензийг 16 удаагийн давтамжтайгаар худалдан авахдаа нийт нэг сая 360 шахам евро буюу гурван тэрбум төгрөг төлсөн тухай мэдээлсэн. Кибер довтолгоонтой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтараас зарим зүйлийг тодрууллаа.

"ФинФишер" компанийн программ хангамжийн системүүд нь интернет орчныг хянах, цензур тавих, цахим хуудсуудын үйл ажиллагаа болоод дотоод сүлжээг хянах, нэвтрэх зэрэгт ашигладаг дээд түвшний мэргэжлийн тусгай зориулалтынх юм байна. Цахим сүлжээний мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар интернет орчинг хянана гэдэг нь тагнан туршихаас тэс өөр. Энэ бол үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор улс орнуудад байдаг зүйл гэлээ.

Хуваалцах