Интернетээр холбогдон хуурч мэхлэх замаар нийт 36 гаруй сая төгрөг залилжээ
залилагчид иргэдтэй интернетээр холбогдон хуурч мэхлэх замаар 54 удаагийн үйлдлээр нийт 36 сая 741 мянга 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мэдээллийн алба

Манай улсад олон нийтийн цахим сүлжээний хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдон залилагчид иргэдтэй интернетээр холбогдон хуурч мэхлэх замаар 54 удаагийн үйлдлээр нийт 36 сая 741 мянга 550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Гэмт этгээд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа үл таних хүнээс “Дансаар чинь яаралтай мөнгө авч болох уу. Аав, ээжийн эм, тарианы мөнгийг хүнээс яаралтай шилжүүлж авах хэрэгтэй байна” хэмээн хуурч бусдын дансыг ашиглан мөнгө авч байжээ. Ийн хохирогч нар утсаар ярьсан хүний үгэнд итгэн, тухайн хүнтэй биечлэн уулзахгүйгээр мөнгөө шилжүүлжээ.
Үүнээс гадна ““Хөдөлмөрийн яаманд ажилладаг. Гадаад руу ажилтан гэрээгээр явуулна. Виз, ногоон паспорт гаргаж өгнө”,”, “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас тендер авч өгнө” гэх мэтээр худал ярьж урьдчилгаа, тендерийн баталгааны мөнгө хэрэгтэй хэмээн бэлэн мөнгө бусдын данс ашиглан авч залилсан хэрэг гарсан бөгөөд хохирогч нар тухайн төрийн байгууллага дээр очиж санал болгосон ажил үйлчилгээ нь бодитой эсэхийг лавлаж, шалгахгүйгээр хувь хүний үгэнд итгэн мөнгөө өгсөн аж
Энэ хэрэгтэй холбоотойгоор хэн нэгэн этгээд ямар нэгэн төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж утсаар холбогдсон төдийд мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд онцгой сэрэмжлүүллээ. Мөн тухайн этгээдийн санал болгосон ажил, үйлчилгээ бодитой эсэхийг холбогдох байгууллага, хариуцсан албан тушаалтантай уулзаж үнэн бодит мэдээллийг авч байх шаардлагатай аж. Тиймээс аль нэг төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтны нэр барьж ашигтай гэх санал тавьсан төдийд иргэдийг бэлэн мөнгө шилжүүлэхгүй байхыг хууль хяналтын байгууллагаас онцгой анхааруулж байна.


















