Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Интерпол”-ын шинэ тэргүүнийг өнөөдөр сонгоно

Интерполын тэргүүнийг сонгох тус байгууллагын Ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр Дубай хотноо болох гэж байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн газрын шинэ тэргүүнд Оросын иргэн,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Интерпол”-ын шинэ тэргүүнийг өнөөдөр сонгоно
“Интерпол”-ын шинэ тэргүүнийг өнөөдөр сонгоно. Зураг: МҮОНРТ

Интерполын тэргүүнийг сонгох тус байгууллагын Ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр Дубай хотноо болох гэж байна. Олон улсын эрүүгийн цагдаагийн газрын шинэ тэргүүнд Оросын иргэн, тус байгууллагын дэд ерөнхийлөгчөөр 2016 оноос хойш ажиллаж байгаа Александр Прокопчук, өмнөд Солонгосын иргэн , одоо Интерполын тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа КимЧонЯн нарын нэр дэвшиж байгаа юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Интерполын тэргүүнээр Өмнөд Солонгосын төлөөлөгч сонгогдоосой гэж хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Интерполын Ерөнхий ассамблейн чуулган дээр чухал сонголт хийгдэх гэж байгааг онцлоод энэ байгууллагын гишүүн улс орнуудад хандаж зөв сонголт хийхийг уриалсан байна. МайкПомпео АНУ КимЧонЯныг энэ байгууллагыг тэргүүлэх нэр хүндтэй хүн гэж үнэлж байгааг илэрхийлсэн юм.

Хуваалцах