Интерполын тэргүүн Мэн Хунвэйг Хятадад саатуулжээ
Сураггүй болсон Интерполын тэргүүн Мэн Хунвэйг хятадын авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд саатуулсан болохыг Хятадын эрх баригчид нотолж байна. Энэ хүнийг авилгын хэрэгт холбогдуулан сэжигтнээр саатуулсан болохыг Бээжин мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Сураггүй болсон Интерполын тэргүүн МэнХунвэйг хятадын авилгатай тэмцэх байгууллагын ажилтнууд саатуулсан болохыг Хятадын эрх баригчид нотолж байна. Энэ хүнийг авилгын хэрэгт холбогдуулан сэжигтнээр саатуулсан болохыг Бээжин мэдэгдлээ.
МэнХунвэйИнтерполын тэргүүн төдийгүй Хятадын нийгмийн аюулгүй байдлын орлогч сайдын алба давхар хашдаг. Хятадад төрийн өндөр албан тушаалтны авилгатай холбоотой хэргийг мөрдөн шалгадаг улсын комисс МэнХунвэйг саатуулж, мөрдөн шалгах ажил эхэлснийг нотолж байна. Өчигдөр МэнХунвэйИнтерполд хандаж, нэн даруй огцрох хүсэлт гаргасан бөгөөд тус байгууллагын дүрэмд зааснаар, Интерполын дэд ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын иргэн КимЧенЯн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байгаа юм байна. Интерполын шинэ ерөнхийлөгчийг ирэх 11-р сард Дубай хотноо болох Интерполын ерөнхий ассамблейгээр сонгоно.
Гэхдээ шинэ ерөнхийлөгч өмнөх тэргүүний үлдсэн бүрэн эрхийн хугацаа буюу энэ удаад 2 жилийн хугацаатай сонгогдох юм байна. МэнХунвэй 2016 оны 11-р сард Интерполын ерөнхийлөгч болсон бөгөөд түүний бүрэн эрх 2020 онд дуусна. Энэ хүн хууль сахиулах байгууллага, тэр дотроо хар тамхитай тэмцэх, терроризмтой тэмцэх байгууллагад 40 жил ажилласан, асар их туршлагатайд тооцогддог. Түүнийг Интерполын тэргүүнээр сонгосны дараа хүний эрхийн төлөө тэмцэгчид: энэ томилгоо Хятадаас зугтан гарсан тэрс үзэлтнүүдийг мөрдөж мөшгөхөд тус болж байгаа юм биш үү? гэж болгоомжилж байсан.
МэнХунвэй сүүлийн саруудад Хятадад ирээд сураггүй болсон цорын ганц хүн биш юм. Хятадад ирээд гэнэт сураггүй болсон хүмүүс дунд төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс, тэрбумтнууд, нэр хүнд бүхий хүмүүс зөндөө байна. тухайлбал өнгөрсөн 7-р сард сураггүй болсон хятадын нэрт жүжигчин ФаньБинбин өнгөрсөн долоо хоногт гэнэт гарч ирж, ард олноосоо уучлал гуйж, татвар төлөхөөс зайлсхийсэн болон бусад зөрчлийнхөө төлөө 883 сая юань буюу 129 сая долларын торгууль төлснөө зарласан.


















