"Инвест Монголиа-2014" хүрээгээ тэлжээ
Хөрөнгө оруулалтын “Инвест Монголиа-2014” чуулга уулзалт найм дахь жилдээ зохиогдож, энэ удаагийн цугларалтад 500 орчим төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
Мэдээллийн алба

Хөрөнгө оруулалтын “Инвест Монголиа-2014” чуулга уулзалт найм дахь жилдээ зохиогдож, энэ удаагийн цугларалтад 500 орчим төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
Сингапур, БНХАУ, АНУ, Нигери, Япон зэрэг орны 150 гаруй хөрөнгө оруулагч оролцож байна.
Өнгөрсөн жилийн уулзалтаас хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжирсан, шинэ хууль батлагдсан зэргийг хөрөнгө оруулагчид онцлосон юм.
Зөвхөн уул уурхайн асуудлаар чуулдаг байсан “Инвест Монголиа” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар гээд хүрээгээ тэлсээр байна.


















