Йонбён дахь цөмийн цогцолборт уран баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэв
Умард Солонгосын Йонбён дахь цөмийн цогцолборт уран баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна гэж Америкийн “37 Норд” интернэт порталын мэдээллээс эх сурвалж татан Өмнөд Солонгосын “Кэй-Би-Эс” суваг мэдээллээ.
Мэдээллийн алба

Тавдугаар сарын 28-ныг хүртэл авсан хиймэл дагуулын зургаас харахад уран баяжуулах ажиллагаа үргэлжилж байгааг гэрчилж байна гэж мэдээлжээ. Гэхдээ уран баяжуулалтын түвшин, центрифугийн ерөнхий үйлдвэрлэлийг тодорхойлох боломжгүй гэсэн байна.
БНСУ-ын Үндэсний тагнуулын алба ч өнгөрсөн гуравдугаар сард Йонбён дахь цөмийн цогцолбор уран баяжуулах төхөөрөмжөө хэвийн горимоор ажиллуулж байна гэж мэдэгдсэн. Үүн дээр үндэслэн Пехньян цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх ажлаа зогсоогоогүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.