Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ионсей" эмнэлэг мэс засал хийх эрхгүй

"Ионсей-Найрамдал" эмнэлэг энэ сарын 21-нээс хүүхдийн эмчилгээ, ерөнхий оношлогоо, сэргээн засах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тодруулбал, МХЕГ-аас "Ионсей" эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношлогооны тусламж үйлчилгээг өнгөрсөн 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үйл

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ионсей" эмнэлэг мэс засал хийх эрхгүй
"Ионсей" эмнэлэг мэс засал хийх эрхгүй. Зураг: МҮОНРТ

"Ионсей-Найрамдал" эмнэлэг энэ сарын 21-нээс хүүхдийн эмчилгээ, ерөнхий оношлогоо, сэргээн засах чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тодруулбал, МХЕГ-аас "Ионсей" эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношлогооны тусламж үйлчилгээг өнгөрсөн 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан.

Холбогдох газруудаас тус эмнэлэг нь дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй байсантай холбогдуулан мэс засал хийх эрхийг хасах шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Түлхүүр үг:"Ионсей" эмнэлэг мэс хийх эрхгүй
Хуваалцах