Йорданд зэвсэгт этгээдүүд гал нээж, 10 хүний аминд хүрчээ
Йорданд зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү гал нээсний улмаас 10 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан байна.
Мэдээллийн алба

Йорданд зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү гал нээсний улмаас 10 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан байна. Тэдний дотор жуулчид олноороо байгаа юм.
Йорданы Дотоод хэргийн яамнаас уламжилж байгаагаар зэвсэглэсэн бүлэг этгээд ням гарагийн өдөр Карак хотод хамгаалалтад гарч байсан цагдаа нар руу гал нээсэн байна. Уг хэрэг жуулчид олноороо очдог хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт гарсан нь гэм зэмгүй олон иргэн амь насаа алдахад хүргэжээ.
Буудалцаан эхэлснээс хойш таван цагийн дараа аюулгүйн албаныхан зэвсэгт этгээдүүдийг аюулгүй болгож, тэдний дөрвийг нь буудан хөнөөсөн байна. Энэ үеэр цагдаагийн долоон офицер болон Канадын гурван жуулчин амь насаа алдсан бөгөөд 20 гаруй хүн шархаджээ.
Карак нь XII зууны үед загалмайтнуудын барьсан дундад зууны үеийн цайз хэрмээрээ алдартай газар юм.



















