Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

IOS-11.1 үйлдлийн системд хүйсийн тэгш эрхийг дээдэлсэн эможи нэмэгджээ

Гар утасны салбарт тэргүүлэгч АНУ-ын Аппле компани энэ намрын шинэхэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад удаагүй байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
IOS-11.1 үйлдлийн системд хүйсийн тэгш эрхийг дээдэлсэн эможи нэмэгджээ
IOS-11.1 үйлдлийн системд хүйсийн тэгш эрхийг дээдэлсэн эможи нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Гар утасны салбарт тэргүүлэгч АНУ-ын Аппле компани энэ намрын шинэхэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад удаагүй байна. Шинэ бүтээгдэхүүн гарах бүрт, шинэ үйлдлийн систем гарч байдаг. Хэдхэн хоногийн өмнө Аппле гар утасны хэрэглэгчид энэ оны шинэ үйлдлийн систем болон IOS-11 үйлдлийн системээ гар утсандаа суулгасан байна. 11 үйлдлийн системийг шинэчлэн сайжруулсаар, 11.1 үйлдлийн систем хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болоод байна. 11,1 үйлдлийн системийн хамгийн онцлог давуу тал нь, хүйсийн тэгш эрхийг дээдэлсэн эможи нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хүйсийн хамааралгүй үлгэрийн баатрууд, янз бүрийн хувцас, хоол, амьтан таны утас болон ай пад дээр гарч ирнэ гэж Аппле компани өөрийн цахим хуудаст мэдээлсэн байна. Мөн дохионы хэлийг агуулсан хэд хэдэн эможи багтаж багтсан байна. Тухайлбал, дохионы хэлээр би чамд хайртай гэх утгыг илэрхийлэх эможи багтах юм байна. Эдгээрээс гадна, маш олон төрлийн шинэ эможиг суулгаж өгсөн байна. Тухайлбал, лусын дагина, цус сорогч, шидтэн, динозавр гэх мэт сонирхолтой, хөгжилтэй эможи нэмэгджээ.

Шинэ эможигоос гадна, өмнөх 11 хувилбарт байсан зарим нэг алдааг зассан байна. Тухайлбал, контрол центрээс дата, блүтүүт, болон вай фай зэргийг унтрааж асаахад алдаатай байсныг засварласан байна.

Уг шинэ үйлдлийн систем энэ сарын 9-14ны хооронд хэрэглэгчдэд хүрэх юм байна.

Хуваалцах