Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“IPhO 2026” тэмцээн амжилттай үргэлжилж байна

Колумб улсын Букараманга хотноо үргэлжилж буй 56 дахь удаагийн Олон улсын физикийн олимпиад (IPhO 2026) ид дундаа орж, өрсөлдөөн улам сонирхолтой болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“IPhO 2026” тэмцээн амжилттай үргэлжилж байна
“IPhO 2026” тэмцээн амжилттай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Колумб улсын Букараманга хотноо үргэлжилж буй 56 дахь удаагийн Олон улсын физикийн олимпиад (IPhO 2026) ид дундаа орж, өрсөлдөөн улам сонирхолтой болж байна.

Дэлхийн шилдэг 400 гаруй сурагчтай эн зэрэгцэн Монгол Улсын шигшээ багийн сурагчид онолын болон туршилтын хүндхэн шалгалтуудад оюун ухаан, тэсвэр хатуужлаа бүрэн дайчлан оролцож дууслаа. Цагийн зөрүү, халуун уур амьсгалыг үл ажран эх орныхоо нэрийг өндөрт өргөхөөр хичээж буй сурагчдаараа бахархаж байна.

Одоо сурагчдын хувьд шалгалтын ачааллаасаа салж, бусад орны үе тэнгийнхэнтэйгээ танилцах, соёлын солилцооны хөтөлбөрүүд болон Колумб улсын байгаль, түүхтэй танилцах аялалд хамрагдах цаг мөчүүд хүлээж байна.

Харин багийн ахлагч багш нарын хувьд шалгалтын материалын орчуулга, даалгаврын засалт, бодлого хамгаалах зэрэг хариуцлагатай ажлууддаа төвлөрөн, сурагчдынхаа оноог баталгаажуулахаар цаг наргүй ажилласаар байна.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаа Монголын цагаар 7 дугаар сарын 12-ны үүрээр болох бөгөөд тэмцээний эцсийн дүн гарах мөч бага багаар ойртсоор байна.

Хуваалцах