Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив

УИХ-ын хууль зүйн байнгын хороо хуралдаж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх тогтоолын төслийг байнгын хороо дэмжив. Зураг: МҮОНРТ

УИХ-ын хууль зүйн байнгын хороо хуралдаж Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийж дэмжлээ. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг үргэлжлүүлэх зорилготой уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан.

Өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул ийнхүү байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэхүү хуулийн төслийн дагуу зээлдэгч нь орон сууцаа худалдах, шилжүүлэх бол барьцаалагчийн зөвшөөрөл авахаар, харин түрээслүүлэх, хөлслүүлэхэд барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байгаа.

Байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлэцэж буй асуудалтай холбогдуулан асуулттай гишүүд байсангүй. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй санал байхгүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг гишүүд 90.9 хувийн саналаар дэмжлээ.

Хуваалцах