Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль батлагдлаа

Ингэснээр арилжааны банкууд түр хугацаанд зогсоогоод байсан ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгох боломжтой болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль батлагдлаа
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль батлагдлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн 86 хувь нь дэмжсэнээр батлагдсан юм. Ингэснээр арилжааны банкууд түр хугацаанд зогсоогоод байсан ипотекийн зээлийг үргэлжүүлэн олгох боломжтой болж байна. Хуулийн төсөлд зааснаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд өмчлөгч иргэн нь барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй. Харин худалдан борлуулах, эрх шилжүүлэх бол барьцаалагчаас зөвшөөрөл авахаар хуульд тусгасан юм.

Нэмж мэдээлэхэд, уг хууль өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Хуваалцах