Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд 38 хоног өнгөрчээ

Засгийн газраас санаачлан орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 38 хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 789.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14822 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 419.6 тэрбум төгрөгийн зэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд 38 хоног өнгөрчээ
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжээд 38 хоног өнгөрчээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас санаачлан орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжсэн эхний 38 хоногт өмнө олгосон ипотекийн зээлээс 789.1 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 14822 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 419.6 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.

Иргэд 299.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 4248 иргэнд 228.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.

Түлхүүр үг:Ипотекийн 8 хувийн зээл
Хуваалцах