Ипотекийн зээлийн шалгуурыг шинэчилнэ
Харин салбарын яамнаас зээл олгох журмыг өөрчилж, цаашдаа зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэн 80 м кв гэх хязгаарыг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.
Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Ипотекийн зээлийн журамд зааснаар зээлээр байр авах иргэд 80 метр квадрат хүртэлх орон сууцыг худалдаж авах боломжтой. Харин салбарын яамнаас зээл олгох журмыг өөрчилж, цаашдаа зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг нэмэгдүүлэн 80 метр кв гэх хязгаарыг хүчингүй болгохоор төлөвлөж байгаа аж.


















