Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ирак улс газрын тос, байгалийн хийн хайгуулын 29 талбайд тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ

Ирак улс төв, өмнөд болон баруун бүс нутагт 29 талбайд газрын тос, байгалийн хийн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлжээ. Нийт 12мужид газрын тос, байгалийн хийн 29талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг авахаар олон улсын 22 компани өрсөлдөж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирак улс газрын тос, байгалийн хийн хайгуулын 29 талбайд тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ
Ирак улс газрын тос, байгалийн хийн хайгуулын 29 талбайд тусгай зөвшөөрөл олгож эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Ирак улс төв, өмнөд болон баруун бүс нутагт 29 талбайд газрын тос, байгалийн хийн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлжээ. Нийт 12 мужид газрын тос, байгалийн хийн 29 талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрлийг авахаар олон улсын 22 компани өрсөлдөж байгаа юм байна. Тус улс олон улсын компаниудад тусгай зөвшөөрөл олгосноор муж улсууддаа хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх, ажлын байрыг шинээр бий болгохыг зорьж байна.

Гурван өдрийн турш тусгай зөвшөөрөл олгох үе шатуудад оролцсон эрчим хүчний 22 компанийн заримд нь Иракийн засгийн газар нэмэлт лиценз олгох төлөвтэй байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК-ийн гишүүн Ирак улс газрын тосны 142 тэрбум баррель батлагдсан нөөц, байгалийн хийн 132 их наяд куб метр батлагдсан нөөцтэй юм байна. байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд 12-д бичигддэг боловч дайн, авлига, буруу менежмент зэргээс шалтгаалан эрчим хүчний хомсдолтой олон жилийг туулж байгаа, иймээс тус улс эрчим хүчнийхээ хэрэгцээг хангахын тулд Иран улсаас сүүлийн 10 жил байгалийн хий импортлон авч байна. Ирак улс жил бүр байгалийн хий импортлоход 12 тэрбум ам.доллар зарцуулдаг юм байна. Иймээс байгалийн хийгээ олборлох нь тус улсын хувьд стратегийн зорилт болж байгаа.

Шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор Иракийн газрын тосны батлагдсан нөөц удахгүй 142 тэрбум баррелиас 160 тэрбум баррельд хүрнэ. Ингэснээр дэлхийн газрын тосны салбар дахь Иракийн үүрэг оролцоог бэхжүүлнэ гэж Газрын тосны сайд нь мэдэгджээ. Тус улсын эдийн засаг орлогынхоо 90 гаруй хувийг бүрдүүлдэг түүхий нефтийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг юм.

Хуваалцах