Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн агаарын хүчин "Исламын улс" бүлэглэлийн удирдагчийн цувааг онолоо

Исламын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдадигийн сууж явсан авто машины цувааг Иракийн агаарын хүчнийхэн бөмбөгдсөн тухай тус улсын армиас мэдээлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн агаарын хүчин "Исламын улс" бүлэглэлийн удирдагчийн цувааг онолоо
Иракийн агаарын хүчин "Исламын улс" бүлэглэлийн удирдагчийн цувааг онолоо. Зураг: МҮОНРТ

Исламын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдадигийн сууж явсан авто машины цувааг Иракийн агаарын хүчнийхэн бөмбөгдсөн тухай тус улсын армиас мэдээлжээ. Энэхүү агаарын цохилтоос Багдади амьд үлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч цуваан дахь бусад машинд явсан Исламын улс бүлэглэлийн хэд хэдэн нөлөө бүхий удирдагч амь үрэгдсэн тухай холбогдох эх сурвалж нь баталсан байна.

Багдадигаар ахлуулсан төлөөлөгчдийн энэ цуваа Иракийн Кербела хотод болох Исламын улс бүлэглэлийн коммандлагчдын уулзалтанд оролцохоор явж байсан бөгөөд Сирийн хилтэй ойр орших Иракийн Анбар мужийн баруун хэсэгт ийнхүү агаарын цохилтонд өртсөн байна. Иракийн цэргүүд уулзалт болох байсан газрыг мөн агаараас бөмбөгдөж, энэ үеэр бүлэглэлийн хэд хэдэн өндөр албан тушаалтан амь үрэгдэж, шархадсан байна.

Хуваалцах