Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн амьтны хүрээлэнгийн цагаан арслан 1 нас хүрлээ

Иракийн амьтны хүрээлэнгийн цагаан арслан нэг нас хүрчээ. Цагаан арслан маш ховор байдаг бөгөөд холбогдох албаныхан ойрын үед энэ төрлийн арслан дахин төрөхийг мэдээлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн амьтны хүрээлэнгийн цагаан арслан 1 нас хүрлээ
Иракийн амьтны хүрээлэнгийн цагаан арслан 1 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Иракийн амьтны хүрээлэнгийн цагаан арслан нэг нас хүрчээ. Цагаан арслан маш ховор байдаг бөгөөд холбогдох албаныхан ойрын үед энэ төрлийн арслан дахин төрөхийг мэдээлсэн байна.

Арслангийн гүег Багдадын "Аль Завра" амьтны хүрээлэнд төрсөн нь тус улсад төрсөн анхны арслан болсон юм. Холбогдох ажилтнууд эх арслан дахин хээлтсэн бөгөөд дараагийн зулзага нь мөн л цагаан арслан байна гэж найдаж байгаагаа мэдэгджээ.

Хойд Африкийн Тимбавати болон Кругер парк генийн мутацичлал хийсний дүнд анх цагаан арслан бий болсон юм. Олон улсын цагаан арслан хамгаалах нийгэмлэгийнхний мэдээлснээр зэрлэг байгальд 13 цагаан арслан байгаа гэсэн тооцоо байдаг юм байна.

Хуваалцах