Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн аюулгүй байдал эмзэг байна

Иракийн аюулгүй байдал эмзэг байгаатай холбоотойгоор тус улсын олон иргэн ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульдаа оролцохгүй хэмээн төлөвлөөд байна. Засгийн газраас нийт 21.5 сая иргэн сонгогчийн цахим картыг өнгөрсөн сараас эхлэн тараагаад байгаа ч тэдгээрийн 10 хүрэхгүй хувь нь л сонго

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн аюулгүй байдал эмзэг байна
Иракийн аюулгүй байдал эмзэг байна. Зураг: МҮОНРТ

Иракийн аюулгүй байдал эмзэг байгаатай холбоотойгоор тус улсын олон иргэн ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгуульдаа оролцохгүй хэмээн төлөвлөөд байна. Засгийн газраас нийт 21.5 сая иргэн сонгогчийн цахим картыг өнгөрсөн сараас эхлэн тараагаад байгаа ч тэдгээрийн 10 хүрэхгүй хувь нь л сонгогчийн бүртгэлээ хийлгээд байгаа юм байна. Мөн хүмүүс халдлага дайралтуудаас болж саналаа өгөхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байгаа аж.

Он гарснаас хойш Иракт нийтдээ 900 гаруй хүн хүчирхийлэл халдлагын улмаас амиа алдаад байгаа юм. Харин Иракийн бүрэн эрхт зөвлөлийнхөн цагдаагийнхантай хамтран сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна гэж мэдэгдээд байна.

Түлхүүр үг:ирак
Хуваалцах