Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн дайнд АНУ хоёр триллион долларын зардал гаргасан байна

Иракийн дайны хор хохирлыг Америкийн татвар төлөгчид төлсөн хэвээр байгаа бөгөөд энэхүү дайны төлбөр тооцоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэж улс төрийн шинжээчид анхааруулжээ. Одоогоос 11 жилийн тэртээ 2003 оны гуравдугаар сард Иракийн дайн эхлэхэд олон хүмүүс энэ дайныг богино хугацаанд үрг

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн дайнд АНУ хоёр триллион долларын зардал гаргасан байна
Иракийн дайнд АНУ хоёр триллион долларын зардал гаргасан байна. Зураг: МҮОНРТ

Иракийн дайны хор хохирлыг Америкийн татвар төлөгчид төлсөн хэвээр байгаа бөгөөд энэхүү дайны төлбөр тооцоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа гэж улс төрийн шинжээчид анхааруулжээ.
Одоогоос 11 жилийн тэртээ 2003 оны гуравдугаар сард Иракийн дайн эхлэхэд олон хүмүүс энэ дайныг богино хугацаанд үргэлжилж, Америкийн татвар төлөгчид болон Иракчуудад онц хохирол учруулахгүй гэж найдаж байсан юм.

Харин одоо статистикчид болон улс төрийн шинжээчид тухайн үеийн Бушийн засаг захиргааны түшмэд том алдаа гаргасныг олж тогтоожээ.

АНУ-ын Брауны Их Сургуулийн Ватсоны институтын судлаачдын тооцоолсноор Иракийн дайны улмаас 189 мянга гаруй иргэн амь үрэгдэж, хоёр триллион долларын хохирол сүйтгэл учирсан ажээ.

Хуваалцах