Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн ерөнхий сайд Адиль Абдул-Махдигийн огцрох хүсэлтийг хүлээн авлаа

Иракийн ерөнхий сайд Адиль Абдул-Махди албан тушаалаасаа огцрох хүсэлтээ тус улсын парламентад хүргүүлээд байсан юм. Тэгвэл парламент ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдээллээ. Тус улсад авилгал, ажилгүйдлийг бууруулахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 400 орчим хүн ами

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн ерөнхий сайд Адиль Абдул-Махдигийн огцрох хүсэлтийг хүлээн авлаа
Иракийн ерөнхий сайд Адиль Абдул-Махдигийн огцрох хүсэлтийг хүлээн авлаа. Зураг: МҮОНРТ

Иракийн ерөнхий сайд АдильАбдул-Махди албан тушаалаасаа огцрох хүсэлтээ тус улсын парламентад хүргүүлээд байсан юм. Тэгвэл парламент ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдээллээ. Тус улсад авилгал, ажилгүйдлийг бууруулахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, 400 орчим хүн амиа алдаад байна.

Иракийн ерөнхий сайд АдильАбдулМахди албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өнгөрсөн сард анх гаргаад байсан юм. Тэгвэл Иракийн парламент нийгмийн эмх замбараагүй байдал газар аваад байгаа энэ эгзэгтэй цаг үед засгийн газрын тэргүүнийг албан тушаалаас нь буулгах асуудлыг дэмжээд байна. Ерөнхий сайд АдильАдбулМахди нь 400 орчим хүний амь насанд хүрээд байгаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал, тэмцлийг намжаахын тулд дорвитой алхам авч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээх үүднээс огцрох хүсэлтээ гаргасан юм.

Үндсэн хуулийн дагуу Иракийн ерөнхийлөгч БархамСалех парламентад олонхийг бүрдүүлж байгаа нам, эвсэлд хандан, ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах хүсэлт тавина. Гэхдээ тус улсын нам эвслүүдийн дунд хуваагдал их байгаа учраас дараагийн ерөнхий сайдыг тодруулах үйл явц тун амаргүй байх болно гэж шинжээчид үзэж байгаа юм. Ирак улсад ажилгүйдэл хэт өндөр, авилга их байгааг эсэргүүцсэн жагсаал 10-р сард эхэлж, одоог хүртэл үргэлжилж байна. Цагдаа нар болон жагсагчдын хоорондох мөргөлдөөний улмаас 380 хүн амиа алдаад байгаагаар зогсохгүй 16000 хүн бэртэж, гэмтээд байгаа юм.

Ерөнхий сайд АдильАбдулМахди албан тушаалаасаа буулаа ч иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн намжиж төлөв ажиглагдахгүй байна. Үүнээс гадна уурлаж бухимдсан жагсагчид Ирак дахь Ираны консулын газар уруу халдсан тохиолдол хоёр удаа гараа байгаа юм. Иргэд Иран улс Иракийн дотоод хэрэгт хэт их оролцож байна гэж буруутгажээ .

Хуваалцах