Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх шатандаа оржээ

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх 2 дугаар шатандаа ороод байгаа юм байна. Тодруулбал, Иракийн армийн цэрэг дайчид тус хот руу хэдийн орж хороолол тус бүрээр нь чөлөөлөхөөр байлдаж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракийн Мосул  хотыг  чөлөөлөх  ажиллагаа шийдвэрлэх  шатандаа  оржээ
Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх шатандаа оржээ. Зураг: МҮОНРТ

Иракийн Мосул хотыг чөлөөлөх ажиллагаа шийдвэрлэх 2 дугаар шатандаа ороод байгаа юм байна. Тодруулбал, Иракийн армийн цэрэг дайчид тус хот руу хэдийн орж хороолол тус бүрээр нь чөлөөлөхөөр байлдаж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Исламын улс бүлэглэлийнхний хяналтаа тогтоосон энэ хотыг чөлөөлөх ажиллагаа өнгөрсөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхэлсэн юм. Иракийн засгийн газрын цэргүүдэд АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн агаарын дэмжлэг үзүүлж байгаа.

Түүнчлэн энэ тулаанд шийтийн зэвсэгт бүлэглэлийнхэн, Курдын Пешмерга бүлгийнхэн ч оролцож байна. Иракийн 2 дахь томоохон хот болох Мосул нь сүүлийн 2 жилийн туршид "Исламын улс" бүлэглэлийнхний хяналтад байгаа юм. Тус хотыг жихадуудын Ирак дахь нийслэл ч гэж нэрийдэх болсон. Өнгөрсөн бямба гарагт Иракийн армийн цэргүүд тус хотын хойд хэсэг дэх хэд хэдэн хорооллыг хяналтдаа оруулж авсан юм. Харин баруун хэсэг нь буюу Тигр мөрний нөгөө эрэг нь жихадуудын бүрэн мэдэлд байсаар байна.

Мосул руу дайрах 2 дахь шатны ажиллагаа эхэлсэн даруйд өдөрт тус хотыг орхин дүрвэгсдийн тоо 50 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 5 өдрийн байдлаар л гэхэд нийт 13 мянган хүн орон гэрээ орхин дүрвээд байгааг НҮБ ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

Хуваалцах